Saturday, August 4, 2012

ХҮН ТӨРӨЛХТӨНИЙГ ХАМАРСАН ИРГЭНШЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ СУУРЬ ҮНДЭСЛЭЛ / торсион орон, торсион технологи, торсион эрчим хүч /


         Хүн төрөлхтөн иргэншлийн гүн хямралын ирмэгт тулаад байна. Ийм хямрал хүний хөгжлийн түүхэнд анх удаагаа тулгарч байгаа биш юм. Хүний амьдралын түүхэнд сүүлийн 12 – 15 мянган жилд нэг биш удаа хямрал үүсэж байсан байна. Иргэншлийн хямралын анхных нь  бүр чулуун зэвсгийн үед тохиолджээ. Тухайн үед хүмүүсийн түүж иддэг хүнс ховордсоноос дэлхийд амьдарч байсан 3 сая хүн 2 дахин цөөрсөн байна. Хүн төрөлхтөн устаж үгүй болох бодит нөхцөл бүрдсэн байв. Гэвч ийм явдал болсонгүй. Хүмүүс газар боловсруулах хэрэгслэл, дугуйг анх бүтээж суурин амьдралд шилжжээ. Хүний тоо хэд дахин нэмэгдсэн боловч хямралыг даван туулж чадсан байна. Дараа дараагийн    хямрал тохиолдох бүрд технологийн шинэ дэвшил аварч байлаа. Сүүлийн зуун жилд үсрэлт хийсэн технологиуд бүгд  ШУ – ы шинэ мэдлэгийн парадигм / иш / -д тулгуурласан байдаг. Дээрхи байдалд маш чухал дүгнэлт хийж болно. Хэрэв иргэншлийн хөгжлийн хуулинд итгэх юм бол хүн төрөлхтөн иргэншлийн хямралд орох бүрдээ ямар нэг шинэ мэдлэг зайлшгүй эзэмшдэг байжээ. Экологи, эрчим хүч, хүнс, нийгэм гээд л  манай цэнхэр гарагийн бүх л салбарыг хамарсан одоогийн энэ хямралаас гаргах физикийн шинэ иш нь торсион орны онолд тулгуурлсан байх болно гэж зарим эрдэмтэд үзэж байна. Сүүлийн 300 жилийн турш ШУ нь гравитацийн ба цахилгаан соронзон гэсэн хоёрхон оронг мэддэг байв. ХХ зуунд ШУ , техникийн болон амьдралын шийдлийг цахилгаан соронзонгүйгээр шийдээгүй зүйл ховор болов. Цахилгаан эрчим хүч, цахилгаан тээвэр, радио холбоо, тооцоолон бодох техник гээд л тоочоод барашгүй. Бидний гэр оронд хаашаа л харна – хөргөгч, телевизор, тоос сорогч, хоол цайны сав суулга, холбооны хэрэгслэл бүгд л цахилгаан соронзон төхөөрөмжүүд болжээ. Цахилгаан соронзон орон, түүнд суурилсан төхөөрөмжгүйгээр бид амьдралыг төсөөлөхийн аргагүй шахам болсон байна.
     Торсион орон оршин тогтнодог тухай ойлголтыг анх Францын математикч Эли Картан ХХ зууны эхэнд дэвшүүлжээ. Энэ орны тухай онолын суурийг А.Эйнштейн, Э.Картан нар боловсруулсан тул эдгээр их эрдэмтдийн нэрээр Эйнштейн-Картаны онол гэж нэрлэсэн байна. Харин энэ онолыг улам боловсронгүй болгож жинхэнэ онолын хэмжээнд бойжуулсан хүн нь Оросын эрдэмтэн  Г.И. Шипов юм.
      Торсион орны тухай гүнзгийрүүлэн бодоход физик вакуумын бүтэцийн талаар зайлшгүй мэдэх шаардлага гардаг. Физик вакуум гэж юу болохыг хамгийн энгийн хэлбэрээр тайлбарлая. Агаарыг нь соруулсан, тодорхой эзэлхүүнтэй сав байна гэж үзье. Уламжлалт ойлголтоор бол энэ саванд юу ч байхгүй хов хоосон болно.  Гэвч одоо үүнийг техникийн вакуум гэх болсон  бөгөөд энэ савны дотор физик утгаараа бол хов хоосон биш юм.  Бид энэ савнаас бүх биетүүдийг атом нэг бүрчлэн соруулж гарган гаднаас ямарч биет буцаж орох боломгүй хаалт тавьчихсан гэж үзье. Ийм тохиолдолд ч гэсэн орчин үеийн физикийн үзэл бодлоор хандвал савыг хов хоосон гэж баталж болохгүй. Энэ саванд дурын цэгт “ виртуальные электронно-позитронные пары “ гэж нэрлэгддэг хосууд үүсч болно. Бодисын ийм  биетүүд / электронно - позитронные пары / огт хоосноос үүсдэггүй байна.  Тэднийг зөвхөн матери төрүүлдэг ба хэрэв бид тэр үүсч байгаа газар нь шууд илрүүлж чадахгүй байгаа бол энэ нь ерийн нөхцөлд ажиглагддаггүй өөр төрлийн матери болно. Энэ өөр төрлийн материйг физик вакуум гэж нэрлэдэг. Үнэн хэрэгтээ физик вакуум нь маш их ээдрээтэй, квант- динамик биет юм.
         “ Вакуум нь хоосон орон зай биш .Түүнийг буцалж байгаа шөлтэй зүйрлэж болно. Тэнд эгэл хэсгүүд агшин зуурд төрж, амьдарч, үхэж байдаг. Энэ бол ямар нэг биет бүрэлдэхээс өмнөх потенциаль байдал буюу биетийн өмнөх төлөв юм. Тэд одоохондоо матери биш боловч яаж бүрэлдэх талаарх төлөвлөгөө нь болдог. Эдгээр нь маш олон хувилбартай. Үүнд физик вакуум нь бүтээгдэж байгаа энэ олон амьд болон амьгүй материд тасралтгүй нөлөөлж байдаг. Энд бидний бүрэн судалж, мэдэрч чадаагүй байгаа торсион орны энерги, квантын хуйларсан урсгал ямарч  юманд торолгүй нэвчин гарч гол үүргийг гүйцэтгэдэг.” гэж Оросын Байгалийн ШУ–ны сурвалжлагч гишүүн,эрдэмтэн Г.И.Шипов тайлбарлаж байна. 
         Г.И.Шиповын үндэслэсэн физик вакуумын онол нь хөдлөшгүй баталгаатай онолын сууринд тулгуурлагджээ.  Энэ онол нь хорвоо ертөнцийн бүтцийг нөгөө талаас нь, өөр өнцгөөс харах боломж бий болголоо.
         Бидний амьдардаг бодит ертөнц маань долоон түвшинд хуваагддаг байна.






                                                                                           
     
  Зураг 1 – д  Г. И. Шиповын томъёолсон долоон түвшинг үзүүлэв.

1 – р түвшин – Абсолют – “ юу ч биш “
        1 –р бодит түвшин нь геометрийн орон зай – абсолют хоосон бөгөөд физик вакуумын онолд тогтсон тодорхойлолт хараахан бичигдээгүй байна. Энэ асуудлыг ойрын ирээдүйд шийдэх нь гарцаагүй. Гэвч энэ түвшинд ямар хуулиар, ямар арга замаар, яаж төрөх дараагийн бодит түвшингийн талаарх мэдээлэл агуулагдаж байдаг.  Абсолют -“юу ч биш “- ээс  орон зайн мушгиралтын дүнд үүсч байгаа оронг Г.И.Шипов анхдагч торсион орон гэж нэрлэжээ.

2 – р түвшин – анхдагч торсион орон –“ертөнцийн ухамсрын орон”
        Анхдагч торсион орон нь материйн оршин тогтнох онцгой хэлбэр бөгөөд баруун ба зүүн эргэлт бүхий эгэл хуйлралыг үүсгэдэг. Энэ эгэл хуйлрал нь зөвхөн мэдээлэл зөөхөөс эрчим хүч зөөдөггүй байна.  Орон зайг хязгааргүй хурдтай нэвчин тархах эгэл хуйлралуудыг мэдээллийн орон гэж үздэг. Торсион орны тэгштгэл шугман бусаас тэрээр дотоод нарийн бүтэцтэй, их хэмжээний мэдээлэл агуулдаг.  Ертөнцийн өнгөрсөн ,одоо, ирээдүйн бүх мэдээлэл агуулагдаж байдаг энэхүү орныг ухамсрын орон гэж үздэг.


3 – р түвшин – физик вакуум
        Анхдагч торсион орон физик вакуумыг үүсгэдэг. Физик вакуум нь анхдагч торсион орны адил мушгирсан цагираг хэлбэртэй ба өөрийн ээлжинд бусад физик орнууд болоод бодисоос үүсэх хоёрдогч торсион орныг бий болгон долгион хэлбэрээр цацаргадаг. Эдгээр долгионууд ертөнцөд болж буй олон тооны үйл явдлыг өрнүүлдэг байна. Физик вакуумаас төрсөн, тодорхой мэдээлэл агуулсан, тохиолдлын бус хэсгүүд дараагийн түвшин болох плазмыг үүсгэдэг. Ертөнцийн тогтоцын плазм, хий, шингэн, хатуу биет гэгдэх бодит түвшингийн доод 4 - г объектив, дээд 2 - г субъектив гэж нэрлэжээ. 

          Цахилгаан соронзон орон нь цэнэгийн үйлчлэлээр, гравитацийн орон нь массын үйлчлэлээр үүсдэг бол торсион оронг спин нь эргэлтийн өнцгийн моментоор үүсгэдэг. Цахилгаан соронзон орон, гравитациийн оронг зөвхөн цэнэг, масс бий болгодог бол торсион орон үүсэхэд өөр хүчин зүйлүүд ч нөлөөлдөг. Хэрэв гравитацийн ба торсион орон нь дангаараа / цэврээрээ / илэрдэг бол цахилгаан соронзон орон мөнхөд торсион орныг дагуулж байдаг. Өөрөөр хэлбэл,электростатик болон цахилгаан соронзон орон үүссэн газар торсион орон үүсдэг байна. Энэ нь торсион оронã цахилгаан соронзон орны нэг хэлбэр гэсэн төөрөгдлийг төрүүлдэг.

          Торсион /мушгиран эргэлдэх / орон нь хорвоо ертөнцийн бүх орон зайд үйлчилж хамгийн том од, гарагаас эхлэн хамгийн жижиг болох эгэл биетийг хүртэл эргэлдэх хөдөлгөөнд оруулдаг. Торсион орны хүч зайнаас хамаарч сулардаггүй, байгалийн ямарч саад, материал дундуур энергийн алдагдалгүйгээр нэвтэрдэг чанарыг туршилт, судалгааны аргаар батлав. Ижил цэнэгтэй торсион цэнэгүүд таталцаж өөр цэнэгтэй нь түлхэлцдэг байна. Торсион долгионы бүлгийн хурд гэдэг нь10 – ын есөн зэргийг гэрлийн хурдаар / 300 000км/сек / үржүүлсэнтэй тэнцэх буюу мэдээлэл тархах хурд юм. Торсион оронд баруун ба зүүн гэсэн хуйлралын чиглэлүүд байдаг. Нар зөв эргэлттэй хуйлрал нь манай ертөнцийн амьралыг тэтгэж байхад нар буруу эргэлттэй нь амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Торсион оронд цаг хугацаа гэсэн ойлголт бидний мэддэг ойлголтоос тэс өөр.  Тийм ч учраас энэ оронд өнгөрсөн, одоо, ирээдүйн мэдээллүүд нэг дор оршиж байдаг.

          Г. И. Шиповын  үндэслэсэн торсион орны суурь онол нь физикийн болон түүний хавсрага ШУ – нд олон талт асуудлуулыг шийдэхэд эргэлт гаргаж байна. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйлчлэх торсион  генераторуудыг бүтээн туршиж эхлэв.  Статик торсион орон, торсион долгион  болон торсион гүйдэл гаргадаг торсион генераторууд нь эрчим хүч, тээвэр, металл боловсруулалт, холбоо, эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуй, экологи зэрэг нийгэм, аж ахуйн бүх л салбарт  хэрэглэгдэх бүтээгдэхүүн  болон гарснаар ШУТехнологийн олон салбарт шинэ нөхцөл байдал бий болов. Зарим бүтээлүүд олноор үйлдвэрлэх, хэрэглэх технологийн түвшинд хүрчээ.  Торсион технологи нь хэрэглэхэд их энгийн  боловч гайхамшигтай үр дүнтэй байдаг. Энэ нь түүний онцгой шинж чанаруудаас үүдэлтэй. Торсион орны бүх чанарыг онолын хувьд боловсруулж туршилтаар батлаад байна. Эдгээрээс хэдийг дурьдвал :
- Торсион оронг макро биетийн эргэлт болон сонгодог спин үүсгэдэг. Үүнийг орон зайн мушгиралт болон физик вакуумын долгисолын үр дүнд үүсдэг гэж ойлгож болно. Дээрх тохиолдол нь бодисын түвшинд үүсдэг торсион орны тухай юм. Харин физик вакуумын онолоор бол анхдагч торсион орон нь абсолют – “юу ч биш” - д бүрэлддэг. Ертөнцийг үүсгэсэн анхдагч материал -  энгийн хэсгүүд нь физик вакуумаас, харин физик вакуум нь анхдагч торсион орноос төрдөг байна.
-  Торсион орныг зөөгч биет нь сул эрчимтэй нейтрино юм. Энэ нь онцгой ангиллын нейтрино болно.

                               


 



Зураг 2.  Торсион орны чиглэлийн диаграмм
 
                  SR     - баруун эргэлттэй торсион орон
                  SRD  - тэнхлэг дагуух торсион орон
                  SL     -  зүүн эргэлттэй торсион орон


-  Цахилгаан соронзон орон, гравитацийн орон нь төвийн симметртэй байдаг.  Харин торсион орон тэнхлэгийн симметртэй  үүсдэг.  Зураг  2 – д  тэнхлэгийн дагуу конус хэлбэртэй 2, эргэлтийн тэнхлэгт перпендикуляр диск хэлбэртэй 1 торсион орон үүссэн байна. Үүсч байгаа конус хэлбэртэй торсион орны нэг нь баруун буюу нар зөв, нөгөө нь зүүн буюу нар буруу эргэлттэй байх болно. Тэнхлэгийн дагуух торсион орон ч зөв, буруу гэсэн 2 талтай байдаг.
- Цахилгаан цэнэгийн ижил туйлтай нь түлхэлцэж эсрэг нь таталцдаг бол торсион орны сонгодог спинүүдийн ижил төрлүүд нь таталцаж эсрэг нь түлхэлцдэг.
-  Байгальд бүх амьтай, амьгүй биетүүд атомаас бүтдэг. Эдгээрийн ихэнх нь үл анзаарагдам өчүүхэн сонгодог спинтэй байдаг. Ийм биетүүдийн спинүүд  дэлхийн соронзон орны нөлөөгөөр торсион долгион болж цацардаг ба энэ нь тэдгээр биетийн торсион орон / цацраг / юм.
-  Бүх биетийн химийн бүтэц өөр өөр байдгаас биет бүр өөрийн гэсэн шинж чанар, үелзлэлтэй торсион оронтой байна.
 
      Физикч, доктор, профессор С.Хүрэлсүх  “Шашны физик” номондоо : … Хүнийг бүрэлдүүлэх атом молекулууд өөрийн спинтэй байдаг. Торсион орон нь спинээр үүсгэгддэг учраас хүний биеийн эс бүр өөрийн торсион оронтой байдаг, эсүүдийн орноос хүний торсионы орон үүснэ. Энэ орон хүний организмын талаарх ил далд, өнгөрсөн ба ирээдүйн бүх мэдээллийг агуулж, амьд явахын үндэс болж, хүний дотоод ба гадаад ертөнцийг үүсгэнэ.
        Хүний торгон бие тус бүрд харгалзах торсионы орны хэд хэдэн түвшин байдаг. Эдгээр нь тухайн торгон биеийн чакруудаар дамжин физик биетэй холбогдож байдаг. Чакрууд физик биед торсионы орны хэсгийг чиглүүлэн фокуслаж түүний эргэлтийн чиглэл, давтамжийг тохируулан энергийн урсгалыг нэвтрүүлэх, хаах зохицуулалтыг хийж байдаг. Ямар ч хүн өөрийн торсионы оронд амьсгалын дасгал, дотоод итгэл, зөн бодол, сэтгэхүйн зөв чиглэл, йогийн дасгал зэргээр нөлөөлж болдог байна…  гэж бичжээ.
       Торсион орны онцгой чанарын талаар нэг жишээ дурьдъя. Бид ерөнхий боловсролоос авахуулаад их,дээд сургуульд инерцийн тухай олон зүйл заалгасан билээ. Гэтэл инерци гэж юу юм бэ?, Тэр хөдөлж байгаа биетийн гадаад, дотоод аль хүч нь инерци болохыг одоо болтол тодорхойлж чадахгүй байна. Физик вакуумын   онолоор инерци нь торсион орны механик илрэл юм. Эндээс, торсион орныг удирдан инерцийн хүчийг залж болох ба энэ үндэслэл дээр тулгуурлан ямарч тийрэлтэд хөдөлгүүргүй, үрэлтгүй шинэ төрлийн тээврийн хэрэгслэл бүтээх боломж байгаа нь тодорхой байна.
       Г.И.Шиповын үндэслэсэн торсион механикт тулгуурлан бүтээсэн торсион генераторууд улс ардын аж ахуйн олон салбарт ач тусаа өгч эхлээд байна. Ийм төхөөрөмжийн тусламжтай боловсруулсан хайлшуудын эдэлгээний чанар 2 – 4 дахин нэмэгджээ.

        Дэлхийг хамарсан экологи, эрчим хүчний хурц хямралаас гарахын тулд нар, салхи, газрын гүний халуун зэрэг сэргээгдэх эрчим хүчээс гадна физик вакуумын эрчим хүчийг ашиглах санал гараад байна. Эрдэмтэд, физикчид энэ асуудал дээр хоёр өөр бодолтой байдаг.  Нэг хэсэг нь физик вакуумын эрчим хүч хэтэрхий бага гэж үзэж байхад нөгөө хэсэг нь энэ биет зүйрлэшгүй их эрчим хүчтэйд итгэлтэй байна. Физик вакуум нь эрчим хүчний эх үүсвэр болж болох нөхцөлтэй, эгэл биетүүд мөнх оргиж байдаг, идэвхтэй динамик систем гэдгийг тооцох хэрэгтэй гэж эдгээр эрдэмтэд үздэг. Энэ эрчим хүчний тоон утгыг тун энгийнээр илэрхийлж болдог. Планкын томъёог хэрэглэн  Дж. А. Уилер эрчим хүчний нягтыг гаргажээ.

 Үүнээс харахад ширхэг ёотонгийн хэмжээтэй хоосон орон зайд манай
иргэншлийн хэрэгцээг хэдэн арван жил хангах эрчим хүч агуулагдаж байна.
Харин бидний мэдэх  цөмийн бодисын нягт 10 – ын14 зэрэг г/см3 байгаа нь дээрх тоотой харьцуулахад тун өчүүхэн бага болох нь харагдана. 
         
       Сүүлийн жилүүдэд АНУ,ОХУ,Япон, Украйн зэрэг орнуудад эрчим хүч боловсруулдаг цахилгаан статик орны, соронзон орны, цахилгаан соронзон орны, дулааны төхөөрөмжүүд туршигдан зарим нь олноор үйлдвэрлэгдэж эхлээд байна.

       Дулааны эрчлүүрт үүсгүүр / vortex generator / нь шингэнд механик үйлчлэлээр кинетик энерги дамжуулж өгөхөд  шууд дулааны энергид хувиргадаг төхөөрөмж юм.
         Дулааны эрчлүүрт үүсгүүр / ДЭҮ / нь цахилгаан хөдөлгүүр, ажлын хэсэг, удирдлагын блокоос бүрддэг.Цахилгаан хөдөлгүүрээс эргэлт авдаг ажлын хэсгийн нэг талаас орсон хүйтэн ус нөгөө талаас нь 100 хэм, түүнээс дээш ч  халж гарна.
ДЭҮ  –ийн ажлын хэсэгт усыг албадан хуйлруулахад нэг зэрэг 3 процесс явагддаг.                                                                                                           1. Усыг их эрчтэй эргүүлэхэд усны давхрага болгонд үрэлт үүсдэг.                              
 2. Кавитацийн  үзэгдэл явагдана.                                                                                                    
 3. Хүчтэй эргэлтээс усны молекулууд хоорондоо нэгдэж – синтез явагддаг.    Молекулын 10% нэгдэхэд л ус хормын дотор буцалдгийг эрдэмтэд туршилтаар тогтоожээ.

        ХХ1 –р зууны экологийн цэвэр  ДЭҮ - ийн үйлдвэрлэл нь түүний  ажлын хэсгийн  бүтээцийн шийдлээс хамаарч 3  чиглэлээр хөгжиж байна.
1.   Идэвхгүй ажлын хэсэгтэй 
2.    Хосолмол ажлын хэсэгтэй
3.    Идэвхтэй ажлын хэсэгтэй 
      Эдгээр ДЭҮ – үүд бүгд л олноор үйлдвэрлэгдэн үр ашгаа өгч эхлэв. 

     Идэвхгүй ажлын хэсэгтэй  ДЭҮ нь үйлдвэрлэхэд арай хялбар, бага өртөгтэй босдогч чадлыг нь нэмэгдүүлэхэд эрчим хүч хувирах коэффициент / ЭХК /  нь буурдаг. Харин идэвхтэй ажлын хэсэгтэй ДЭҮ  - г үйлдвэрлэхэд хөдөлмөр шингээлт ихтэй ч ЭХК нь илүү байдаг.
     Торсион эх үүсгүүриийн эрчим хүч хувиргах коффициент / ЭХК / 100% - иас их байх боломжтой нь эрдэмтдийн сонирхолыг хамгийн их татдаг. ЭХК 100% - иас их төхөөрөмжийн тухай асуудал дурдагдаад эхэлмэгц инженерүүд, физикчдийн зүгээс байнгын довтолгоо эхэлдэг. Энэ дайралт гарах нь зүйн юм. Яагаад гэвэл, бид сургуулийн сурагч байхаасаа эхлээд л АҮК 100% - иас их байх ёсгүй гэж яс махандаа шингэтэлээ номлуулчихжээ. Харин биднээс хэн мааньч  дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт АҮК нь зөвхөн битүү хэлхээнд л 100% - иас бага байх ёстой гэдгийг тодотгох  шаардлагагүйг нэг их анзаардаггүй.  Гэтэл термодинамикийн сурах бичгүүдэд, хэрэв хэлхээ задгай бол хүрээлж байгаа орчинтой дулаан солилцоо явагдаж болох ба энэ хэлхээ орчноос дулааныхаа алдагдлыг нөхөж болохыг заасан байдаг. Энэ нь физикийн  ШУ ч ЭХК хэдэн мянган %  байж болохыг хорихгүй гэсэн үг юм. Инженер, зохион бүтээгчдийн бүтээсэн төхөөрөмжийн ЭХК 100% – иас их байх нь түүнийг шууд үгүйсгэх шалтаг болох ёсгүй. Шалгалтын хэмжилтийг бүх талаас нь нягт, нямбай хийх шаарлагатай.  Хэрэв шалгалтын үр дүн 100% - иас их байх нөхцөлд эрчим хүчээ гадаад орчноос авдаг задгай систем гэсэн дүгнэлтэд хүргэнэ. Бодит амьдрал дээр зарим улсад ЭХК 120 – 220% - д хүрсэн дулааны үүсгүүрүүд  үйлдвэрлэгдэж эхлээд байна. Энд яагаад ашиг үйлийн коэффициент / АҮК / биш, эрчим хүч хувиргах коэффициент / ЭХК / гээд байгаа нэг ойлгомжгүй асуудал гарч байгааг та бүхэн анзаарсан байх. Асуудлын гол нь хүрээлэн байгаа орчноос ямар эрчим хүч хэдий хир хэмжээтэй яаж энэ төхөөрөмжид ороод байгааг туршилт хийж байгаа хүмүүс маань мэдэхгүйд байгаа юм. Хэрэв бид орчноос хүлээн авах эрчим хүчний урсгалыг эс тооцвол АҮК 100% - иас бага гарах нь мадаггүй. Ийм нөхцөлийг физик талаас нь авч үзэн ЭХК гэсэн ойлголтыг хэрэглэх нь илүү зохимжтой.  

           Бид энэ чиглэлээр 5 дэх жилдээ ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна. 
Зураг 3–д туршилтын загварыг харуулав. Энэ төхөөрөмж идэвхгүй ажлын хэсэгтэй бөгөөд ЭХК нь ойроцоогоор 80%  болно..
      

No comments:

Post a Comment