\ Шинэ эрчим хүчний
эрэлд \
Сүүлийн үед
хүн төрөлхтөн торсион орны \ эрчлүүрийн орны \ судалгаа, торсион генераторын \
эрчлүүрт үүсгүүрийн \ туршилтын үр дүнг хүний сайн сайхны тулд хэрхэн ашиглаж
болох талаар илүү ихээр сонирхох болжээ.
Эрчлүүрийн орон нь энэ орчлон ертөнцийг
эзэгнэн оршдогийн хувьд гараг ертөнц үүсэж оршин тогтнохоос эхлэн бүх л зүйлд
нь, тэр дунд манай дэлхийн амьдрал, түүний
насжилт болон амьд организм бүрийн амьдралд шууд нөлөөлж байдаг. Эрчлүүрийн орны
судалгааны үр дүн нь ШУ – ны бүх л
салбарт эргэлт гаргах шинэ нөхцөл бүрдүүлж байна. Ийм орон оршин тогтнодог
болох талаар хамгийн ойрхон энгийн жишээ дурьдахад хүн бол маш нарийн
тохируулагатай биеэ даасан эрчлүүрт үүсгүүр юм. Нялх хүүхэд өлсөж уйлахад эхийн
хөх чинэрдэг, хол газар яваа хүмүүс бие биенээ санан дурсахад сэтгэл гэгэлзэн
бие тавгүйтэж чих хангинадаг зэрэг нь энгийн бөгөөд бодит жишээ юм. Хүн \ ихэнх хүмүүс санамсаргүйгээр \ хүрээлэн байгаа орчныхоо тодорхой тойрогт өөрийн эрчлүүрийн орноор нөлөөлдөг. Энэ орон физик
вакуумаар дамжуулан тэр хүний эрүүл мэндийн болон бусад асуудлаар маш их
мэдээллийг хувцас, хэрэглэж байгаа эд зүйлд хувилан үлдээдэг. Эдгээр мэдээлэл удаан
хугацаагаар хадгалагдахаас гадна эзнийхээ эрчлүүрийн оронтой холбогдох магадлал
өндөр байдаг тул хэн нэгэн хүний эдлэж хэрэглэж байсан эд зүйл, хувцас хунарыг
авч хэрэглэж байгаа өөр хүнд эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг байна. Манай өвөг
дээдэс энэ чанарыг мэддэг байсан бөгөөд хаа хамаагүй хүнтэй хувцас сольж өмсөх,
дайсныхаа өгсөн эд зүйлийг хэрэглэхийг
хатуу цээрлэлдэг байв. Харин одоо энэ нөлөөллийг эрчлүүрийн орон үүсгэгч
техник хэрэгслэлийн тусламжтайгаар саармагжуулах боломжтой болжээ. Байгалиас бүх хүнд эрчлүүрийн үүсгүүр заяасанч
зарим хүн хүчтэй цацруулах чадвартай, долгион хүлээж авах илүү мэдрэмжтэй
төрдөг. Эдгээр гоц мэдрэхүйтэй хүмүүс бусад хүний эрчлүүрийн орныг мэдэрч
мэдээллийг нь унших тохиолдлууд гардаг. Хүн бүрийн долгионы давтамж өөр байдаг
тул гоц мэдрэхүйтэй хүн ч тэр болгон хүний мэдээллийг уншиж чаддаггүй байна. Зарим
хүн өөрийн авьяасыг ашиглаж зарим нь бүр
хөгжүүлээд алга болсон эд юмс, төөрсөн мал олж өгөх, өвчин эмчлэх, газрын
баялаг нээж илрүүлэх зэрэг олон сайн үйлсийг бүтээдэг.
Бид жирийн болон хэт ягаан туяаны
аппаратаар зургаа татуулдаг. Цаасан дээр бидний дүрснээс гадна тэр хүний
эрчлүүрийн орон хувилагдан үлддэгийг 50 жилийн өмнө Абрамса гэгч америк эрдэмтэн тогтоосон байна. Энэ эрчлүүрийн орны хуулбар бодит хүнийхтэйгээ яг
адилхан байдаг тул бүх л мэдээллийг зурагнаас уншиж болдог ажээ.
Ямарч хүн бясалгалын аргаар өөрийн эрчлүүрт
үүсгүүрийн чадлыг нэмэгдүүлж болох ба ингэснээр тэр хүнд энэ оронд орших манай
орчлон ертөнцийн бүх л нууцыг агуулсан мэдээллийн санд нэвтрэх боломж нээгддэг.
Дэлхийд энэ санд нэвтрэх чадвартай хүмүүс байдаг боловч ШУ – ны дэвшлийг буруу
зүйлд ашиглах магадлал байдгийн улмаас тэд өөрсдийн чадварыг олонд бүрэн дэлгэдэггүй
байна.
ХХ зуунаас эхлэн бидний нэрлэж заншсан тулгуур
ШУ эрчтэй хөгжиж урьд өмнө нь тайлагдашгүй нууц, бурханы бүтээл гэгдэж байсан олон
үзэгдэл, танигдаагүй зүйлийг тайлах боломжийг олголоо. Эрчлүүрийн орон бол тэр
танигдаагүй зүйлсийн нэг юм. Олон мянган жилийн түүхтэй дорны соёл өөрийн
хөгжлийн явцдаа эрчлүүрийн орон, хүн эрчлүүрийн үүсгүүр болох тухай хангалттай
их мэдлэг хуримтлуулсан байдаг. Өвөг дээдэс маань 79 оронтой тоог яах гэж
зохиосны учрыг бид мэдэхгүй байсан нь саяхан билээ. Гэтэл энэ нь өнөөг хүртэл
дэлхийн эрдэмтэд мэддэггүй байсан хумхын тоосны тоон илэрхийлэл болохыг мэдэж
өвгөд маань хичнээн аугаа хүмүүс байсныг бахархаад баршгүй.
Эрчлүүрийн орон судлалыг зарим
эрдэмтэд хуурамч шинжлэх ухаан гэдэг. Энэ нь олон жилийн өмнөөс суурь нь
тавигдсан өөрийн гэсэн онолын үндэслэлтэй, зарим зүйл нь онолын хувьд батлагдаж
амжаагүй ч амьдралд хэрэглээ болон хэрэглэгддэг, маш хурдацтай хөгжиж байгаа ШУ
– ы салбар юм. Шинэ зүйлийг хүлээн авч хуучнаасаа салахдаа тун хойрго ханддаг
нь хүний араншин болсон хойно эрчлүүрийн оронд одоохондоо бас л ингэж хандаж байна.
Цэргийнхэн эрчлүүрт үүсгүүрийг цэрэг
дайны зорилгоор ашиглах талаар аль эртнээс сонирхож иржээ. Дэлхийн 2 –р дайны
үед Германчууд хүнийг үй олноор нь удирдах, устгах зэвсэг, нисдэг таваг хийхийг
мөрөөдөн ажиллаж байсан ба тэдний бүтээсэн эрчлүүрт үүсгүүрийн туршилтын
загварууд биелэлээ олж байсан байна. Бага чадлын эрчлүүрт орон хүнийг
нозооруулж унтаа байдалд оруулдаг бол дунд зэргийнх нь хүний мэдрэлд нөлөөлж сэтгэлгээний
хэвийн ажиллагааг алдагдуулж ой санамжийг арчин арилгана. Өндөр хүчин чадалтай
нь хүний сэтгэх, өөрийгөө удирдах чадварыг бүрэн алдагдуулаад зогсохгүй бие мах
бодийгч устгадаг байна. Эрчлүүрт үүсгүүрийг ашиглан хүний эрч идэвхийг
сулруулах, хөөрлийн байдалд оруулах, эсвэл эд, эрхтэнг өвчлүүлж болно. Хүн
зөвхөн гадны биш, өөрийн эрчлүүрийн үүсгүүрийн үйл ажиллагаанаас болж эд эрхтэн
өвчлөх нь элбэг байдаг. Өөрийгөө байнгын сэтгэл санааны дарамтанд байлгах, хэт
хөөрөх, хэт гунихарах нь ходоод, элэг, зүрх г.м олон эрхтэнг цочроож, улмаар хорт
хавдар үүсгэх нөцөл бүрдүүлдэг байна.
Эрчлүүрт үүсгүүрийн гаргасан долгионы
урсгалаас хамгаалах арга тун ховор. Хүний сэтгэл санаа, бие эрхтэнг хорлох
зориулалттай лазер, рентген г.м.бусад туяа, инфра авиа, долгионуудыг зарим металл, нийлмэл материалаар
хамгаалж болдог бол эрчлүүрийн долгионыг зөвхөн энэ долгионд тохируулсан
эрчлүүрт үүсгүүрээр л хамгаалах боломжтой. Сүүлийн үед хувь хүний, тодорхой
тойрогт байгаа бүлэг хүний өөрийгөө удирдах чадварыг алдагдуулж улмаар тэдгээр
хүнийг алсаас удирдах эрчлүүрт үүсгүүрийг зарим байгуулага хийж ашиглах
эрмэлзэлтэй байна. Ялангуяа улс төр,
эдийн засгийн том эрх ашиг хөндөгдсөн асуудал хэлэлцэж шийдвэрлэх явцад
эрчлүүрт үүсгүүрээр торлон хамгаалах шаардлагатай болж байгааг дэлхийд болж
байгаа олон үйл явдал анхааруулж байна.
Олны нүдэн дээр гэнэт гарч ирээд замхран
алга болдог, нарны туяан дээр даалин тохдог, хана нэвтлэн гардаг шидтэнгүүд
олон байсан ба байсаар байна. Буддын шашны мэдлэгт төгс суралцсан олон хутагт
хувилгаад ингэж чаддаг байсны дээр орон
зайг товчлон богино хугацаанд алс газар аялах, бодлоороо мод чулууг хувирган хэрэгцээт
хүнс,эд зүйлсээ бэлтгэх зэрэг олон сонирхолтой үйлдлүүдийг “ ид шидийнхээ ”
хүчээр гүйцэлдүүлдэг байжээ.
Одоо
энэ үзэгдлийг судлан тайлж эхлэв.
Дaвид Эш / David Ash /, Пeтер Хьюитт / Peter
Hewitt / нар “ Хуй
салхи “ / The vortex / номондоо : Хуй салхи нь бодит хэрэг дээрээ
атом, молекулуудын эрчлэн эргэлдэх хөдөлгөөн юм. Гэрэл ба матери нь нэгдэн
гэрлийн хурдаар эрчлэн хуйлрахад хүн, амьтан чулуу, мод, г.м аливаа зүйлс биежин
/ materializasion / нүдэнд харагддаг. Хуйлрах хөдөлгөөний хурд гэрлийн хурдаас давмагц хүн
болон эд зүйлс суперэрчим хүчний нөлөөнд хий биежин / dematerializasion /өөр хэмжээст буюу шинэ ертөнцөд шилждэг. Өөр хэмжээст орчинд хүн, эд зүйлс
дэлхийд байдаг шигээ хатуу байх боловч бидний нүдэнд үзэгдэхгүй болно. Ийм
суперэрчим хүчний төлөвд байгаа хүн, эд зүйлсийн атом молекулууд дэлхий дээр
байгаа биетээс илүү хурдтай \ гэрлийн хурдаас илт илүү хурдтай \ хуйлран эргэлдэх
учир манай ертөнцөд орших мод, чулуу, хана, төмөр зэрэг хатуу биетийг төвөггүй
нэвчин гардаг байна. Энэ бүхэн нь маш их эрчим хүчинд хувирсан материйн үйлчлэл
юм... гэсэн байна.
Дээрхийг бичин та бүхнийг чилээхийн
учир нь эрчлүүрийн оронд асар их эрчим
хүчний нөөц байгааг таниулах гэсэнд оршино.
Эрчлүүрийн орны эрчим хүчийг хүний сайн
сайхны төлөө ашиглахаар олон эрдэмтэд, сэтгэгчид шургуу ажиллаж байна. Тэдний
бүтээсэн төхөөрөмжүүд анагаах ухаан, сансар судлал, металл боловсруулах, эрчим
хүч, геологи, хөдөө аж ахуй г.м. олон салбарт үр дүнтэй ажиллаж байна. Анагаах ухаанд хүний өвчнийг оношлох
төхөөрөмжүүд хийгдсан нь олон эрдэмтдийг гайхшруулж байна. Усаар мэдээлэл
дамжуулан оношлох, эмийн хуулбар хийх, амьд ус гаргах зэрэг нь бүгд эрчлүүрийн
орны хүч юм.
Манай “Шинэ зуун – эрчим хүч “
байгууллага хүн ардаа хямд эрчим хүчээр хангах зорилготой ажилладаг юм. Бидний бүтээхээр ажиллаж байгаа дулааны эрчлүүрт үүсгүүр “ ДЭҮ “ нь шингэнд механик үйлчлэлээр кинетик энерги дамжуулж
өгөхөд шууд дулааны энергид хувиргадаг төхөөрөмж юм.
ХХ1 –р зууны экологийн цэвэр,эдийн
засгийн өндөр үр ашигтай халаагуур болох ДЭҮ - ийн үйлдвэрлэл нь
түүний ажлын хэсгийн бүтээцийн шийдлээс хамаарч 3 чиглэлээр хөгжиж байна.
1.
Идэвхгүй ажлын хэсэгтэй
2.
Хосолмол ажлын хэсэгтэй
3.
Идэвхтэй ажлын хэсэгтэй
Идэвхгүй ажлын
хэсэгтэй ДЭҮ нь үйлдвэрлэхэд хялбар,
бага өртөгтэй босдогч чадлыг нь нэмэгдүүлэх тутам эрчим хүч хувирах коэффициент
нь буурдаг. Харин идэвхтэй ажлын хэсэгтэй ДЭҮ
- г үйлдвэрлэхэд хөдөлмөр шингээлт ихтэй ч эрчим хүч хувиргах коэфициент
өндөр байдаг.
Энд яагаад ашигт үйлийн коэффициент /
АҮК / биш, эрчим хүч хувиргах коэффициент / coefficient transformation / гээд байгаа нэг ойлгомжгүй асуудал гарч
байгааг та бүхэн анзаарсан байх. Асуудлын гол нь сонгодог физикт аливаа эрчим хүчийг ашигтай ажилд хувиргах
явцад системийг битүү гэж тооцож бүх эрчим хүч ашигтай ажилд хувирч үл чадах
буюу АҮК 100% - иас дээш гардаггүй гэж үздэг бол сүүлийн үеийн шинэ онол,
туршилтуудад нэгдмэл ертөнцөөс ангид тусгаарлагдсан / локаль / битүү систем гэж
байх үндэсгүй нь илэрхий болж улмаар аль ч системд ертөнцийн их оршихуйгаас
энерги нэмэгдэн орж ирж болох нөхцөл бололцоо байгаа нь тодорч байгаа юм.
Гагцхүү одоохондоо ямар эрчим хүч хэдий хэмжээтэй яаж нэмэгдэн орж ирж
байгааг шууд хэмжих, тандах аргачлал,
техник хэрэгслэл төгөлдөршин нийтээр хүлээн зөвшөөрөх хэмжээнд хараахан хүрч
чадаагүй байна. Хэрэв бид орчноос хүлээн авах эрчим хүчний урсгалыг эс тооцвол
АҮК 100% - иас бага гарах нь мадаггүй. Ийм нөхцөлийг физик талаас нь авч үзэн эрчим
хүч хувиргах коэффициент / ЭХК / гэсэн ойлголтыг хэрэглэх нь илүү зохимжтой гэж
эрдэмтэд үздэг. ЭХК – ийг дээшлүүлэх нь бидний ярьж, бичиж заншсанаар
АҮК нь дээшилж байгаа юм.
Эрчлүүрт
үүсгүүриийн ЭХК 100% - иас их байх боломжтой нь эрдэмтдийн
сонирхолыг хамгийн их татдаг. ЭХК 100% - иас их төхөөрөмжийн тухай асуудал
дурдагдаад эхэлмэгц инженерүүд, физикчдийн зүгээс байнгын довтолгоо эхэлдэг.
Энэ дайралт гарах нь зүйн юм. Учир нь бид сургуулийн сурагч байхаасаа эхлээд л
АҮК 100% - иас их байх ёсгүй гэж яс махандаа шингэтэлээ номлуулчихсанд оршино.
Харин биднээс хэн мааньч дунд сургуулийн
сургалтын хөтөлбөрт АҮК нь зөвхөн битүү хэлхээнд л 100% - иас бага байх ёстой
гэдгийг тодотгох шаардлагагүйг нэг их
анзаардаггүй. Гэтэл термодинамикийн
сурах бичгүүдэд, хэрэв хэлхээ задгай бол хүрээлж байгаа орчинтой дулаан
солилцоо явагдаж болох ба энэ хэлхээ орчноос дулааныхаа алдагдлыг нөхөж болохыг
заасан байдаг. Энэ нь физикийн ШУ -дч
ЭХК хэдэн мянган % байж болохыг үгүйсгэхгүй
гэсэн үг юм. Инженер, зохион бүтээгчдийн бүтээсэн төхөөрөмжийн ЭХК 100% – иас их
байх нь түүнийг шууд үгүйсгэх шалтаг болох ёсгүй. Шалгалтын хэмжилтийг бүх
талаас нь нягт, нямбай хийх шаарлагатай. Хэмжилтын үр дүн 100% - иас их байх нөхцөлд
эрчим хүчээ гадаад орчноос авдаг задгай систем гэсэн дүгнэлтэд хүрнэ. Бодит
амьдралд зарим улсад ЭХК 120 – 220% - д хүрсэн дулааны үүсгүүрүүд үйлдвэрлэгдэж эхлээд байна.
ДЭҮ нь хөдөлгүүр, ажлын хэсэг гэсэн
үндсэн 2 хэсгээс бүтнэ. Төхөөрөмжийн ажиллах зарчим их энгийн. Хөдөлгүүрийн хүчээр усыг албадан ажлын хэсэгт
оруулахад нэг зэрэг 3 процесс явагддаг.
1. Усыг их эрчтэй
эргүүлэхэд усны давхрага болгонд үрэлт үүсдэг. 2. Кавитацийн үзэгдэл явагдана.
3. Хүчтэй эргэлтээс усны молекулууд хоорондоо нэгдэх үзэгдэл
явагддаг. Молекулын 10% нэгдэхэд л
ус хормын дотор буцалдгийг эрдэмтэд туршилтаар тогтоожээ.
Бид үндсэн 2 чиглэлээр судалгаа,
туршилтын ажил явуулдаг. Бидний бүтээсэн сүүлийн загваруудын ЭХК 140% - 185 %
-д хүрээд байна.. Жишээлбэл, 15квт/ цаг чадалтай хөдөлгүүртэй ДЭҮ нь 1цагт 12квт цахилгаан зарцуулж 22.2квт/цаг / 19 092 ккал/цаг / дулаан боловсруулна. Тодруулбал, АҮК нь 100% - д дөхсөн хамгийн сүүлийн үеийн цахилгаан
халаагуурууд манай
оронд өвлийн ид хүйтэнд , хоногийн дундаж температур – 32 хэм байхад 1квт энерги зарцуулж 18ш.м байр халаана гэж тоймолдог бол ДЭҮ нь 1квт энергээр 33.3
ш.м байр халаана.
Зураг 1.
Зураг 1–д идэвхгүй
ажлын хэсэгтэй төхөөрөмжийн туршилтын загварыг харуулав. Энэ
төхөөрөмжийн ЭХК
нь ойролцоогоор
110%
болно.
Зураг 2.
Зураг 2-т идэвхтэй
ажлын хэсэгтэй төхөөрөмжийн туршилтын загварыг харуулав.
Сүүлийн жилүүдэд зарим улсын эрдэмтэн,
инженер, зохион бүтээгчид салхины эрчим
хүчийг шахсан агаарын потенциал хүчний
хэлбэрээр нөөцлөн хадгалж дараа нь цахилгаан, механик эрчим хүчинд хувирган
хэрэглэх арга, технологийг / салхин хуримтлуурт пневмо-цогцолбор / боловсруулж
хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэхээр онцгой анхаарч ажиллан тодорхой үр дүнд
хүрээд байна. Жишээлбэл, Герман улсад хуучин уурхайн хаягдмал хөндийнүүдэд агаар шахаж хуритлуулан 100 000 хүнтэй хотыг цахилгаанаар
бүрэн хангаж зарим үйлдвэрт үйлдвэрлэлээ даралттай агаараар явуулах боломж
бүрдүүлж чаджээ.
Бид ажлынхаа 2дахь чиглэл болох пневмо
– цогцолбор байгуулахад нилээд хүч тавин судалгаа, туршилт хийж байна. Шахсан агаарыг ашиглан бүтээсэн халаалтын,
хөргөлтийн төхөөрөмжүүдийн талаар судлаад эх орондоо, тэгэхдээ бүр тал, говийн
нутгуудад ашиглах пневмо – төхөөрөмж бүтээх зорилт тавин ажиллаж байна. Энэ нь Францын
инженер Ранкегийн анх нээсэн эффектийг ашиглан бүтээсэн, өндөр даралттай ердийн
агаар оруулахад халуун, хүйтэн болж ялгардаг төхөөрөмж юм. Уг төхөөөмж нь 2
гаралттай ба нэгээр нь халуун, нөгөөгөөр нь хүйтэн агаар гардаг тул халуун өдөр
нь хүйтнээр нь ,хүйтэн өдөр халуунаар нь өрөөгөө үлээлгэвэл манайх шиг нэг өдөр
нь шатааж, маргааш нь хөлдөөх шахдаг эрс тэс уур амьсгалтай нутагт ашиглахад их
тохиромжтой. Шахсан агаараар зөвхөн
халаалт, хөргөлт биш, төрөл бүрийн пневмо багаж хэрэгслэл ажиллуулж багахан суурин газруудад жижиг үйлдвэрлэл явуулах
нөхцөл бүрдэх юм. Мөн шахсан агаараар
ДЭҮ – ийгч гэсэн цахилгаангүйгээр ажиллуулах боломжтой. Мэдээж энэ бүхнийг
хийхэд судалгаа, туршилтын ажилд цаг, хүч, хөрөнгө их шаардлагатай.
“ Шинэ зуун – эрчим хүч
“ ТББ - ын тэргүүн Г.Сүхбаатар утас : 99145647


No comments:
Post a Comment