Saturday, August 4, 2012

Торсион орон ба эрчим хүчний шинэ эх үүсвэр





Орчлон ертөнц бидний төсөөлдөг шиг хов хоосон зүйл биш бололтой. Өнгөр­сөн, одоо, ирээдүйн тухай бүх л мэдээлэл торсион оронд хад­галагдаж, гэрлийн хурдаас хэд дахин илүү хурдтайгаар тархдаг байна.
Хэрэв Оросын Байгалийн шинжлэх ухааны сурвалж­лагч гишүүн Г.И.Шиповын физик вакуум болон торсион орны онолын үүднээс энэ бүхэн рүү өн­гийвөл өнөөдөр олон зүйл тодорхой болно.
"Вакуум нь хоосон орон зай биш юм.Түүнийг буцалж байгаа шөлтэй зүйрлэж бол­но. Тэнд эгэл хэсгүүд агшин зуурд төрж, амьдарч, үхэж байдаг. Энэ бол ямар нэг биет бүрэлдэхээс өмнөх потен­циаль байдал буюу биетийн өмнөх төлөв юм. Тэд одоо­хондоо матери биш боловч яаж бүрэлдэх талаарх тө­лөвлөгөө нь болдог. Эдгээр нь маш олон хувилбартай. Үүнээс гадна физик вакуум нь бүтээгдэж байгаа энэ олон амьд болон амьгүй материд тасралтгүй нөлөөлж байдаг. Энд бидний бүрэн судалж, мэдэрч чадаагүй байгаа тор­сион орны энерги, квантын хуй­ларсан урсгал ямар ч юманд торолгүй нэвчин гарч гол үүргийг гүйцэтгэдэг" гэж энэ эрдэмтэн ярьдаг байна.
Торсион орны тухай ойл­голтыг анх Францын мате­матикч Эли Картан 1913 онд гаргажээ. Харин энэ орны тухай онолын суурийг А.Эйнш­­­тейн, Э.Картан нар тавьсан тул эдгээр их эр­дэмт­дийн нэрээр Эйнштейн-Картаны онол гэж нэрлэжээ. Энэ онолыг улам боловс­ронгуй болгож жинхэнэ оно­лын хэмжээнд бойжуулсан хүн нь Оросын эрдэмтэн Г.И.Шипов юм.
Хэрэв цахилгаан сорон­зон орон нь цэнэгийн үйлч­лэлээр, гравитацийн орон нь массын үйлчлэлээр үүсдэг бол тор­сион оронг спин буюу эргэл­тийн өнцгийн момент үүс­гэдэг. Цахилгаан соронзон орон, гравитацийн оронг зөв­хөн цэнэг, масс бий болгодог бол торсион орон үүсэхэд өөр хүчин зүйлүүд ч нөлөөл­дөг. Торсион (эрчлэн эргэл­дэх) орон нь хорвоо ертөн­цийн бүх орон зайд үйлчилж хамгийн том од, гарагаас эхлэн хамгийн жижиг эгэл биетийг хүртэл эргэлдэх хө­дөлгөөнд оруулдаг. Торсион орны хүч зайнаас хамаарч сулардаггүй, байгалийн ямар ч саад, материал дундуур энергийн алдагдалгүйгээр нэвтэрдэг чанарыг туршилт, судалгааны аргаар батлав. Ижил цэнэгтэй торсион цэнэ­гүүд таталцаж өөр цэнэгтэй нь түлхэлцдэг байна. Торсион оронд баруун ба зүүн гэсэн хуйлралын чиглэлүүд байдаг. Нар зөв эргэлттэй хуйлрал нь ма­най ертөнцийн амьдралыг тэт­гэж байхад нар буруу эр­гэлттэй нь амьдралд сөрөг нө­лөө үзүүлдэг байна. Тор­сион оронд цаг хугацаа гэсэн ойл­голт бидний мэддэгэээс тэс өөр. Тийм ч учраас энэ оронд өн­гөрсөн, одоо, ирээ­дүйн мэ­дээллүүд нэг дор оршиж бай­даг. Торсион ор­ноор дамжуу­лан ямар ч мэ­дээллийг хүс­сэн зүг рүүгээ илгээж, дурын материалд хадгалж, дуртай үедээ унших боломжтой.
Торсион орны энэ чана­руудыг хүн төрөлхтөн эрт­нээс мэдэрч түүнийг ашиглах аргачилалд бясалгалын ар­гаар суралцан амьдрал ахуй­даа хэрэглэсээр иржээ. Одоо ч гэсэн гэгээрч орчлон ер­төнцтэй гүнзгий танилцах эрмэлзлэлдээ хөтлөгдсөн олон хүн бясалгалын аргад суралцаж байна. Хүн үүссэн цагаасаа эхлэн байнга хөгжиж оюун, ухааны чадавхи нь зог­солтгүй нэмэгдсээр байна. Энэ чинээгээрээ оюуныхаа эрч хүчийг гадагш цацах, гаднаас хүлээн авах чадвар нь дээшиллээ. Зарим хүн нөөц чадвараа эзэмших эр­дэмд суралцан торсион ор­ноор дамжуулан бие бие­тэйгээ харьцах, тэрч байтугай байгаль орчинд ч нөлөөлэх хэмжээнд хүрчээ .
Торсион орны хүчийг ашиг­лан олон төрлийн "ид шидийн" үзүүлбэр үзүүлдэг төгс гэгээрсэн, бидний ярьда­гаар номын хүчээр гэгээрч, хоосон чанарыг эзэмшсэн монгол хувилгаад олон бай­жээ. Тэд тогоог дэрсний толгой явуулж авчрах, бороо оруулж хариулах, нарны цац­раг дээр даалин тохох, холилдсон сүү усыг ялгах, хүний бодол санааг алсаас унших, ямар нэг материалыг хүссэнээрээ хувиргах, хана, саадыг биеэрээ нэвтрэх зэрэг олон зүйлийг хийж чаддаг байв. Алдарт жуулчин Марко Пологийн тэмдэглэлд Ху­би­лай хаан ордондоо өдөр бүр 4000 хүнд зоог барьдаг байсан ба зоогийн ширээнд суусан хүндтэй зочиндоо хаан өөрөө ваартай айргийг ширээний голоор хүн, төхөөрөмжийн оролцоогүйгээр явуулж хулыг нь дүүргэж хүндэтгэл үзүүл­дэг байжээ. Ордныхоо газар нутагт хүссэнээрээ бороо оруулдаг, бороог зогсоодог байсныг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ бүхнийг хүн оюун ухаа­ныхаа хүчийг төвлөрүү­лэн бодлоо буюу мэдээллээ тор­сион орноор аялуулж гүй­цэлдүүлдэг байна. Иймд тор­сион орныг "бодлын ертөнц" ч гэж нэрлэж болох талтай. Харин хүн бол мэдээллээ торсион орноор дамжуулж цацаж чаддаг нарийн бүтэц­тэй байгалиас заяагдсан гай­хамшигтай төхөөрөмж юм.
Шинжлэх ухааны салбарт хүн тө­рөлхтний сайн сайхны төлөө үйлчлэх торсион гене­рато­руудыг бүтээн туршиж байна. 1980-аад оны дунд үеэс ста­тик торсион орон, торсион долгион болон тор­сион гүйдэл гаргадаг торсион генера­то­рууд үйлдвэрийн бүтээгдэ­хүүн болон гарснаар Шинж­лэх ухаан технологийн олон салбарт шинэ нөхцөл байдал бий болов. Зарим бүтээлүүд технологийн түв­шинд гарчээ. Саяхан болтол зөвхөн лам нар л номын хүчээр шившлэг хийж чаддаг байсан олон ажлыг ийм гене­ратороор гүй­цэтгэх боломж нээгдэв. Ана­гаах ухааны салбарт их үс­рэлт хийгдэж байна. Ийм ге­нераторын тусламжаар ямар ч өвчнийг маш өндөр на­рийвчлалтай­гаар оношилдог боллоо. Эр­чим хүчний сал­барт ашигт үйлийн коэф­фициент маш өндөр үүсгүү­рийн туршил­тууд хийгдэж зарим нь бү­тээгдэхүүн болж хэ­рэглэгч­дийн гар дээр очжээ.
Тун удахгүй хүн төрөлх­төн торсион орныг ашиглан дулаан, цахилгааны болон бусад төрлийн эрчим хүчийг хүссэн хэмжээгээрээ гаргаж ямар ч хүнд хүчир ажлыг түвэггүй гүйцэтгэхээс эхлэн хэдэн сая гэрлийн жилийн алсад орших гараг ертөнцөд нүд ирмэх зуур аялан зочлох ирээдүй нээгдэж байна.
Одоо эрчим хүчний шинэ эх үүсвэрийн асуудалдаа оръё.
Физик вакуум нь зүйрлэш­гүй их эрчим хүчний нөөцтэй тухай цөөнгүй удаа яригдаж байлаа. Энэ нөхцөлд физик вакуум нь бараг эрчим хүч­гүй систем, ийм системээс ямар ч эрчим хүч гаргаж авч болохгүй гэдэг уламжлалт ойлголт зөрчигддөг. Гэвч физик вакуум нь эрчим хүч­ний эх үүсвэр болж болох нөхцөлтэй, эгэл биетүүд мөнх оршиж байдаг, идэвхтэй дина­мик систем гэдгийг бид тоо­цохгүй байна.
Энэ энергийн тоон утгыг тун энгийнээр илэрхийлж болдог. Планкын томъёог хэрэглэн Д.Уилер энергийн нягтыг гаргажээ. Үүнээс хара­хад ширхэг ёотонгийн хэм­жээтэй хоосон орчлонд манай дэлхийн хэрэгцээг хэдэн ар­ван жил хангах эрчим хүч агуулагдаж байна.
Торсион генераторыг тур­ших үед тогтвортой туйлшир­сан торсион орны төлөв ажиг­лагддаг. Энэ орон нь харилцан бие биедээ ашигтайгаар нө­лөөлөх эрчлэн эргэлдэх бие­түүдийг ашиглан энергийн шинэ эх үүсвэр "торсион эх үүсгүүр" бүтээх боломжийг бий болгож байна. Энд шинж­лэх ухааны болон техникийн талаас зарч­мын хувьд маш чухал зарим нөхцөл байдлыг авч үзэх нь зүйтэй .
Нэгд, дээр дурьдагдсан онолын ойлголт нь физик вакуумыг цахилгаан соронзон үзэгдлийн талаас авч үзсэн болно. Бодит байдалд грави­таци ба торсион орны нөлөөг тооцон физик вакуумын үнэ­лэмжийг гаргах ёстой.
Торсион эх үүсгүүрийн эрчим хүч хувиргах коэф­фициент 100 хувиас их байх боломжтой нь эрдэмтдийн сонирхлыг хамгийн их татдаг.
Хоёрт, эрчим хүч хувир­гах коэффициент 100 хувиас их төхөөрөмжийн тухай асуу­дал дурдагдаад эхэлмэгц инженерүүд, физикчдийн зү­гээс байнгын довтолгоо эхэл­дэг. Энэ дайралт гарах нь зүйн юм. Яагаад гэвэл, бид сургуулийн сурагч байхаасаа эхлээд л ашигт үйлийн коэф­фициент 100 хувиас их байх ёсгүй гэж яс махандаа шин­гэтлээ номлуулчихжээ. Гэтэл термодинамикийн сурах бич­гүүдэд, хэрэв хэлхээ задгай бол хүрээлж байгаа орчинтой дулаан солилцоо явагдаж болох ба энэ хэлхээ орчноос дулааныхаа алдагдлыг нөхөж болохыг заасан байдаг. Энэ нь физикийн шинжлэх ухаан эрчим хүч хувиргах коэффи­циент хэдэн мянган хувь байж болохыг хорихгүй гэсэн үг юм.
Гуравт, энд яагаад ашигт үйлийн коэффициент биш, эрчим хүч хувиргах коэффи­циент гээд байгаа нэг ойл­гомжгүй асуудал гарч байгааг та бүхэн анзаарсан байх. Асуудлын гол нь хүрээлэн байгаа орчноос ямар эрчим хүч хэдий хэр хэмжээтэй яаж энэ төхөөрөмжид ороод бай­гааг туршилт хийж байгаа хүмүүс маань мэдэхгүйд байгаа юм. Хэрэв бид орчноос хүлээн авах эрчим хүчний урсгалыг эс тооцвол ашигт үйлийн коэффицент 100 ху­виас бага гарах нь мадаггүй. Ийм нөхцөлийг физик талаас нь авч үзэн эрчим хүч хувир­гах коффициент гэсэн ойл­голтыг хэрэглэх нь илүү зохимжтой.
Эдгээр төхөөрөмж нь мөнхийн хөдөлгүүр биш юм. Мөнхийн хөдөлгүүр нь эрчим хүч зарцуулдаггүй. Харин эдгээр төхөөрөмжүүдийг ажиллуулахад эрчим хүч зарцуулагддаг. Эрчим хүчний коэффициент нь 100 хувиас их бүх төхөөрөмжид хэмжилт хийхэд торсион цацраг ялга­руулдаг. Ийм учраас нэмэг­дэж байгаа эрчим хүчийг физик вакуумаас авч байна гэсэн үндэслэл үүсч байна.
Одоогоор хийгдээд байгаа төхөөрөмжүүдээс хамгийн түгээмэл нь дулааны эрчлүүр үүсгүүр " Vortex generator " юм.
Энэ төхөөрөмж бусад дулааны үүсгүүрээс зарчмын хоёр ялгаатай.
Нэгд, төхөөрөмжийг ажил­луулахад хатуу, шингэн, хийн түлш хэрэглэддэггүй. Цахил­гаан эрчим хүч авах боловч шингэнийг шууд халаахад биш, зөвхөн төхөөрөмжийг ажиллуулахад ашиглана.
Хоёрт, Энэ төхөөрөмжид шингэн ламинар биш, турбу­лент хөдөлгөөнд байдаг.
Манайд ч ийм дулааны эрчлүүрт үүсгүү­рийг туршсан байдаг юм.
Манай орны цаг агаар ха­вар, намрын улиралд тогт­вор­гүй, температурын зөрүү харь­цануй их байдаг тул уян удирдлагатай, авсаархан бө­гөөд эдийн засгийн асар их хэм­нэлт өгөх, хатуу, шингэн, хийн түлш хэрэглэн утаа, үнс тор­тогоор байгаль, хүн олноо хор­дуулдаггүй ийм дулааны эр­чим хүч бидэнд тохиромж­той юм.
Г.Сүхбаатар

No comments:

Post a Comment