Monday, November 11, 2013

usnaas dulaan gargah


Уснаас дулаан гаргах асуудалд
           Дэлхийн хүн ам хурдацтай өсч амжиргааны түвшин огцом дээшилж байгаа нь эрдэмтдийг эрчим хүчний шинэ эх үүсвэрийн эрэлд зүй ёсоор түлхэж байна. Хүн төрөлхтөн одоохондоо нефть, шатдаг хий, нүүрс, усан цахилгаан станц, атомын цахилгаан станцаас дулаан, цахилгаан гаргаж хэрэглэж байгаа ба сүүлийн жилүүдэд нар, салхи, газрын гүний эрчим хүчнээс бага зэрэг хишиг хүртэх боллоо. Гэтэл биднийг тойрон эрчим хүчний асар их нөөц оршсоор. Түүний нэг нь ус юм.

AUK 100


АҮК 100% -иас их байх боломжийн тухай

       Ашигт үйлийн коэффициент / АҮК /  100% -иас их байж болох уу?
       Энэ асуултанд бараг бүх хүмүүс болохгүй гэж хариулдаг. Ихэнх эрдэмтэд, судлаачид мөн л ийм зүйл байх ёсгүй гэж итгэлтэй хариулж түүнийгээ батлах гэж улайрдаг.
           Харин сүүлийн үед зарим зохион бүтээгч, эрдэмтэн судлаачид зарцуулсанаасаа илүү их энерги / дулааны / боловсруулдаг төхөөрөмжүүд бүтээн хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн тухай мэдээлж байгаа ба эдгээр төхөөрөмжүүдийн АҮК 100 % - иас их байдаг.
         Энэ талаар ярилцахын өмнө эл асуудалд огт хамааралгүй мэт санагдах жишээ татъя.

Friday, December 7, 2012


                            Байгальд ээлтэй бүтээгдэхүүн

“ОЧ”   гал ноцоогч
                                                    ТАНИЛЦУУЛГА 
         ОЧ “ гал ноцоогч нь нүүрсийг мод, цаасаар асаахыг халж байгалийн үнэт бүтээгдэхүүн модыг хэмнэх, агаарын бохирдлыг бууруулах зорилготой бүтээгдсэн. 
        Энэхүү бүтээгдэхүүн нь нүүрс асаахад зарцуулдаг модыг хэмнэж  өрхийн ашгийг нэмэгдүүлэхээс гадна байгалийн үнэт баялаг ой модыг хамгаалах экологийн асар их ач холбодолтой.

Saturday, August 11, 2012

Усыг танья

Ус бол дэлхий дээрх хам¬гийн энгийн мөртлөө маш их анхаарал татаж байгаа бүрэн судлагдаагүй шингэн бодис юм. Гүнзгийрүүлэн судлах тутам түүний оньсого мэт нууцлаг шинжүүд улам сонир¬хол татаж байна. Усны бусад төлөв болох мөс, уурыг ни¬лээд сайн судалж талст бүт¬цийг нь хүртэл тогтоосон ч усны бүтцийн талаар эрдэм¬тэд өдийг хүртэл санал нь хуваагдсаар ажээ. Сүүлийн жилүүдэд усны тайлагдаагүй чанаруудын заримыг нь түүний молеку¬луу¬дын устөрөгчийн холбоо¬гоор тайлбарлаж байна. Усны молекулууд нанокластер хол¬боо¬той байдаг ба энэ сул холбоо нь халаахад маш амархан задарч хөрмөгцөө дахин үүсдэг.

АМО – Х6


                               “АМО – Х6 ”  ХАЛААГУУРЫН ТАНИЛЦУУЛГА

          Цахилгаан халаагуураар халаахад гэр орон, хувцас хунар, биенд нүүрсний утааны үнэр шингээхгүй, үнс, тоос бургихгүй, мод, нүүрс бэлтгэх, гал түлэх г.м. ажиллагаагүй, дулаанаа хүний оролцоогүйгээр тогтмол барих тул гэр хөрчих болов уу? гэж санаа зовох асуудалгүй тохитой дулаан байдгаас гадна утаа гаргаж хүн, байгаль орчноо хордуулахгүй хосгүй сайн талтай.

Saturday, August 4, 2012

Самар эрүүл мэндэд


Бүх төрлийн самарууд адилхан шим тустай юу?
Бүх төрлийн самарууд “А”, “Е”, “В” групийн аминдэм түүнчлэн кали, кальц, фосфор төмөр зэрэг бүхэл бүтэн бичил махбодыг агуулна. Тухайлбал төмөр самаранд, жимс, хүнсний ногоо, үр тариа, маханд байдгаас илүүтэй ихээр агуулагдана. Ийм учраас цагаан хоолтонгууд самарыг илүүтэй үнэлдэг аж.
Самаранд нүүрс ус их бишээр агуулагдах тул чихрийн шижинтэй хүммүс самар цөмөх боломжийг олгож байна. самар болгон өөр өөрийн онцлог эрдэс махбод янз янзийн тун хэмжээгээр агуулах тул аль самар нь хамгийн сайн гэж хэлэхэд тун хэцүү ажээ. Гэхдээ хоол судлаачид нэгдүгээр байранд “Омега-3” өөх тос хамгийн ихээр агуулдаг пальма буюу хушгын самрыг нэрлэж байна.
Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах альфа-линолийн хүчлийг та хушганаас авч чадах аж. Гэхдээ самарыг шоколад, давс, саахартай хольж идэх нь ямар ч шим тусгүй гэдгийг мэдэж байвал зохино. Мөн түүнлэн самар нь харьцангуй илчлэг ихтэй тул хэт их самар идэхгүй байвал зохино. Таны өдрийн хэрэгцээ 60 грамм самар байвал зохилтой. Энэ нь чимх шүү дээ. та хэрвээ харшилтай бол самраас татгалзвал зохино. Бага балчир хүүхдэд самар өгөхдөө болгоомжтой байх хэрэгтэй.

Бид ирээдүйдээ итгэлтэй байна.


\ Шинэ эрчим хүчний эрэлд \

           Сүүлийн үед хүн төрөлхтөн торсион орны \ эрчлүүрийн орны \ судалгаа, торсион генераторын \ эрчлүүрт үүсгүүрийн \ туршилтын үр дүнг хүний сайн сайхны тулд хэрхэн ашиглаж болох талаар илүү ихээр сонирхох болжээ.