Friday, December 7, 2012


                            Байгальд ээлтэй бүтээгдэхүүн

“ОЧ”   гал ноцоогч
                                                    ТАНИЛЦУУЛГА 
         ОЧ “ гал ноцоогч нь нүүрсийг мод, цаасаар асаахыг халж байгалийн үнэт бүтээгдэхүүн модыг хэмнэх, агаарын бохирдлыг бууруулах зорилготой бүтээгдсэн. 
        Энэхүү бүтээгдэхүүн нь нүүрс асаахад зарцуулдаг модыг хэмнэж  өрхийн ашгийг нэмэгдүүлэхээс гадна байгалийн үнэт баялаг ой модыг хамгаалах экологийн асар их ач холбодолтой.

        Зууханд нэг удаа нүүрс асаахад дунджаар 400 - ийн мод түлдэг бол 50 граммаар савласан 2 уут буюу 160 - ийн “ ОЧ “ гал ноцоогчоор нэг удаа галаа найдвартай асаах болно. Айл бүр өдөрт 2 удаа галлахдаа 800 - ийн мод түлдэг. Харин энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өдөр бүр 800 - 360 = 440, 7 сарын турш буюу галлагааны 210 хоногт мод худалдаж авах мөнгөнөөсөө  210 хоног х 440 = 92400 хэмнэнэ.
       Улаанбаатар хотод гал түлдэг 170 000 айлын  зөвхөн 10% нь болох 17 000 айл “ ОЧ” гал ноцоогч хэрэглэхэд галлагааны 7 сард бүгд 17000 х 800 х 210х = 2856 сая - ний мод хэмнэх боломжтой. Энэ нь \ 1шоо м. түлээг 80000 гэж тооцвол \ 2856 сая : 80000 = 35700 шоо м. түлээний мод хэмнэх юм. Үүнээс гадна энэ их хэмжээний модыг шатахад гарах утаа эрс багасна. Мөн хүн бүр гал түлэхдээ мод хагалах, гал өрдөх зэрэгт 6 минут зарцуулдаг бол 7 сард 21 цагийг ашиггүй үрдэг байсныг болиулж илүү чухал ажилд зарцуулах боломж гарна.
        ОЧ “ гал ноцоогчийг сүрэл, хатсан өвс, модны үртэсийг тэсэрч дэлбэрэх аюулгүй шатамхай органик бодисоор  идэвхжүүлэн бүтээсэн тул шатахдаа хүн, байгальд идэвхтэй сөрөг нөлөө үзүүлдэггүй.  
       Хэрэглэх заавар :
       Урд амнаас нь галладаг буюу ердийн гэрийн зууханд нүүрсээ хийгээд 2ш ууттай гал ноцоогчийг модны оронд нүүрсэндээ бага зэрэг суулган асаана.
Дээрээс нь галладаг  зууханд нүүрсээ хийж  голд нь гал ноцоогчоо суулгаж асаана.  
      Зуухны хэмжээнээс хамаарч гал ноцоогчийн хэмжээг хэрэглэгч өөрөө тогтооно.
       Хадгалалт :
      Бүтээгдэхүүнийг 50 граммаар уутлан цаасан хайрцаганд 10 ширхэгээр багцалж  савласан болно. Гэрэлгүй, хуурай, галаас хол, сэрүүн орчинд хадгална.

                     

                                              “ШИНЭ ЗУУН - ЭРЧИМ ХҮЧ” сан ТББ                  утас: 99145647

No comments:

Post a Comment